...“Хэрвээ буцах хүсэлтэй байгаа бол галт тэрэгний 116 өрөөнд ирж гэрээгээ цуцална уу" гэсэн бичиг хаалган дээрээс олов. "Ээ ашгүй, ингэж бас болох байжээ!" Голын цаад эрэг дэхь жижиг байшингийн цонхоор дахиад гадагшаа харлаа. Галт тэрэгний буудал хажууд ирчихсэн байв. Ашгүй, яг таарлаа! Байшингаас гараад хамгийн эхний ээлжийн галт тэргэнд юу юугүй суучихлаа. Тэгснээ, "Зөв тэргэндээ суугаа байгаа? За ороод яг юу гэж эхлэх вэ? Яагaад буцах болов гэвэл юу гэхүү? Зөвшөөрөх болвуу? Болохгүй гэвэл яанаа?..."
Олон юм бодох цаг байхгүй байсан болохоор ороод л 116 дугаартай өрөөг хайж эхэллээ. Баруун тийшээ болохоор "-" дугаартай болоод явчихлаа. Тэгэхлээр зүүн тийшээ явах хэрэгтэй; удсан ч үгүй, хэд алхаад л 116 гэсэн өрөөг олж харав. Тэгснээ өөртөө "За за, нэгэнт зориглоод энэ хүртэл яваад ирсэн юм чинь одоо айх хэрэг юу байхав!" гэж бодоод хаалгыг нь цохилоо. Хариу өгсөнгүй. Тэгэхээр нь шууд хаалгыг онгойлгоод оров. Дотор нь... Дөрвөн хүний өрөө, дөрвөн хүн орон дээр хэвтэж байлаа. Дусал, тариа залгуулсан өвчтэй хүмүүс байлаа. За тэр ч яахав, хамгийн гайхалтай бас аймшигтай нь тэр дөрвөн хүн яг ижилхэн! Яг ижилхэн царайтай, яг ижилхэй цэнхэр хээтэй цагаан эмнэлгийн хувцас өмсчихсөн! Тэр дөрөв дөрвүүлээ эрэгтэй, үс нь буудалтсан, харц нь бол цаанаа л нэг ухаантай хүний харц шүү! "За яагаад буцахаар шийдэв дээ?" гэж хэлэхийг нь ойлгоод байгаа мөртлөө буцаад хэлэх гэтэл гацаж муйраад болдоггүй ээ! "Орос хэл ч таг болжээ" гэж бодов. Санаж байгаа, мэдэж байгаа үгнүүдээ холбоод буруу зөв, ямар ч байсан буцах болсон шалтгаанаа хэлээд ойлгууллаа. Өөдөөс инээгээд их л нааштай байгааг нь хараад тийм ч их айхаа болилоо. Дараагийн буудал дээр ирж байгаа бололтой галт тэрэгний хурд саарч эхлэв. Гэтэл цонхон талын зүүн орон дээрх нэг нь нүдээ том болгоод гайхсан шинжтэй "Хаана хүрээд ирвээ?" гээд гялс гүйгээд гараад явчихав. Би ч энэ үед байдал буруугаар эргэж байгаа бололой шүү гэж бодоод гүйгээд гарав. Гараад буудал дээрх залуугаас "Би ямар буудал дээр байна вэ?" гэж асуухад, "Тэр пайзыг хар л даа Myamar гэж байгаа биз дээ!" гэж дүрэмт хувцас өмссөн эрэгтэй хажуунаас зандрангуй хэлэв. "Харах нь хараад байна л даа, би эндхийн хүн биш" гэж хэлээд хаана байгааг минь арай аятайхан хэлээд өгчих хүнээс асуухаар цааш явлаа. Галт тэрэг хөдлөх гэж байгаа бололтой байн байн чанга дугараад, бас дээр нь тэр буудлын чимээ шуугиантайг яана! Хүмүүс уйлалдаад л гүйгээд байв, эргэн тойрноо сайн харсан чинь бүр нэг л бишээ. Тэгээд алчуур зарж байгаа эмэгтэйгээс "Би хаана байна вэ?" биш, "Энэ хэдэн он бэ?" гэж асууж үзлээ. Тэгтэл өөдөөс "1951" он гэдэг байгаа! "Ээ бурхан минь энэ чинь хүйтэн дайны дараахан гэсэн үг, хүмүүс өлсөж ядарч туйлдаа хүрч байгаа, би явч энд үлдэж болохгүй" гэж бодоод галт тэрэг рүүгээ яарав. Ямартай ч амжиж суув. Гэтэл галт тэрэг суудлын галт тэрэг болчихсон байв. "Ямар ч өрөө байхгүй, тэгэхээр нөгөө дөрвөн хүн бас байхгүй; Oдоо би яанаа? Яаж энэ Адал явдал хайгчдын тэнэг тоглоомоос гарч гэртээ харих юм бэ?" Тэгээд ямар ч байсан ойр хавиа сайн ажиглав. Танидаг хүн ч юмуу эсвэл ямар нэг дохио, эсвэл түрүүчийх шиг ямар нэг бичээс надад үлдээсэн байх естой гэж бодоод хайв. Хамгийн цаад талын эгнээнд сууж байсан бүрх малгайтай хүн над руу хальт ирмэх шиг болоход би ч шалавхан түүн дээр очлоо. Дөхөөд очтол бүрх малгайтан доошоо хараад царайгаа нуугаад байлаа. Би "Чи намайг хаана аваад ирсэнээ хэл!" гэж хашгирахад нөгөө хүн царайгаа над руу эгц харуулав. Галт тэрэгний 116 өрөөнд байсан дөрвөн хүний нэг нь яг мөн шүү, магадгүй галт тэрэгнээс гүйж гарсан цонхон талын зүүн орных нь байх! Тэр надад "Чшш, чимээгүй би чамд бүгдийг тайлбарлая, энд чи бид хоер хоёулаа аюулд орсон, одоо миний хэлэхийг сайн сонс! Би аяллыг зохиогч нөгөө солиот мөн үү гэвэл мөн, харин өрөөнд байсан нөгөө гурав бол сүнс, зүгээр л чамайг төөрөгдүүлэх гэсэн юм! За тэр яах вэ, гол асуудалдаа орье, цаг хугацааны галт тэргэнд асуудал гарчихаад байна, дараагийн буудал хаана хүрэхийг би өөрөө ч удирдаж чадахаа болиод байна. Тэгэхээр надад чиний тусламж хэрэгтэй байна!" "Яаж?" "Чи цонхоор хардаа, тэр ачааны тэргэн дээрх морийг харж байнуу?" "За, харж байна!" "Морьны эзэн эхнэртэйгээ муудалцан байшингийн хаалгаа чанга саван гарна, дараа нь ачааны тэргэнд ердийнхөөс илүү хүчтэй хүрэх үед тэрэг хазайж морь уулын уруу өнхөрнө. Өнхөрсөөр өнхөрсөөр далай руу унах үед өгсөн хүчтэй цохилтоор далайд байгаа мөнгөн уснууд дээшээ үсэрч галт тэргэнд хүрнэ. Энэ үед чи оюун санаагаа удирдаж чадвал чи хүссэн газартаа хүрч чадна. Гэтэл миний оюун санаанд өөр юм орж гараад байна, ойлгож байна уу чи!" ...
hehe sandraad udirdaj amjihgui bhaa :D
ReplyDeletehaha mangar zuud bgaz ;)
ReplyDelete