Sunday, May 23, 2010

The Pursuit of Happiness дээр гардаг шиг аз хүн болгонд тохиолдохгүй!

Aав яг над шиг, үгүй ээ би яг аав шигээ хүнд "Үгүй" гэж хэлж чаддаггүй. Аав болохоор "Хэрвээ л чи хүн шиг хүн байя гэж бодож байвал чадлынхаа хэрээр хүнд тусалж бай" гэж хэлдэг. Би болохоор аавыг заримдаа өөрийгөө, өөрт байгаа бүхнээ золиослоод байгааг нь хараад, тусалсан тусыг нь хэд алхаад мартдаг хүмүүсийг (үнэндээ бол хүн биш л дээ) хараад, мэдээд, мэдрээд байгаа болохоор тэрийг яав ч зөв зүйл биш гэдгийг нь мэдээд байгаа. Xүмүүс давардаг, бас үнэлж мэддэггүй. Тэгээд би ингэж бодсон "За чи чадлынхаа хэрээр хүнд тусалдаг чинь зөвөө, дэм дэмэндээ дээс эрчиндээ, тэгээд ч би чадаж л байгаа хойно илүү дутуу хариу ч харахгүй; харин эргээд харахад нүүрээ буруулдаг, давардаг хүмүүст (хүний баг өмссөн балиар амьтанд) бол хумсныхаа үзүүрээр хийчих байлаа ч хөдлөхгүй" гэж. Гарахгүй байсан ч, гаргаад хэлнэ "Үгүй"!

3 comments:

  1. тэгэхээр эхлээд тэр зүйл амьтан уу хүн үү гэдэгийг таньж мэдэх хэрэгтэйм бна тэ. ер нь бол санал нийлж бнаа. зарим хүмүүс хааяа дэндүү гэхэд ...

    ReplyDelete
  2. гэхдээ бас зөв таних хэрэгтэй. ам дамжсан ярианаас хэн нэгний талаар ихийг мэдэж болох ч тэр яриа нь хэр үнэнг зөвхөн өөрөө тэр хүний нөхөр, хамтран ярилцагч, багийн гишүүн нь байж байж мэдэх хэрэгтэй гэж би боддог. зөв эсэхийг нь сайн мэдэхгүй, хааяа харамсаад өнгөрдөг. гэхдээ хүн болгонд анхны, тэр цорын ганц бдаг боломжыг нэг олгох хэрэгтэй бх гэж бодоод л явж бна. би дээр нэг бичсэн шдээ тэ... how do u know if smone's worth it or not гээд.

    ReplyDelete
  3. anhaa yag sanajine bichsnig n, ter ued bi yag ingej bodjisin bn, aavin helsneer "hun shig hun" baiy gej; harin tn tehleer hun esvel amitan ali n gedgiig n ter gants bolomjor shalgana, everyone deserves one more chance? harin teriig aldval hohino l gene dee tmeee?

    ReplyDelete