Хүсэл мөрөөдөл хоёрын заагаар хөндлөн алхсан чамайг
Санах бүрийд зүрх булиглаж
Санаанд минь учиртай хэдий ч
Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсан
Хангал согоо биенд чинь хүсэл мөрөөдлөө алдаагүй ч
Гэрэлт цагаан чиний царайнд хайр сэтгэл минь алдраагүй
Уучлаарай би хүн болохоор хоер биш ганцхан зүрхтэй
Уучлаарай би хүн болохоор хүний сайхныг бишрэн дээдэлнэ
Онгон зүрхээ дээдэлж явдаг ханьтай үртэй хүн би
Орчлонг таних насны босгоор очиж одсон чамайг
Харах бүрийд сэтгэл догдолж
Хамаг бүхнийг мартдаг учиртай ч
Дурлаагүй шүү чамдаа би
Даруухан төрх чинь таалагдсан
Уяраагүй шүү зүрх минь
Ухаалаг харц чинь таалагдсан
Хайрлаагүй ч би хараад баймаар хангал согоо шиг чамайгаа
Хүсээгүй мөртлөө бодоод байсан ч хайрын үгийг чинь мэдэхгүй
Хоёр биш ганцхан зүрхтэй харахын төдий эрхтэй болохоор
Хүний сайныг бишрэн шүтэж хүслийнхээ голоор чамдаа дуулья
Яг зөв, эр хүн ингэх л хэрэгтэй ;)
Ер нь бол эр эм ялгаагүй!
Амьдрал зохиочихоод хариуцлагатай байх хэрэгтэй ш д!
Тиймээс зохиохоосоо өмнө зөв шийдвэр гаргаж байнуу гэдгээ сайн бодох хэрэгтэй!
Би азтай.
ReplyDeleteУчир нь одоогоор зүрхээ алдаагүй байгаа.
Сонголт хийх боломж надад байна.
азтай юу үгүй юу гэдэг их юмнаас шалтгаална бх.
ReplyDeleteэхнэрээсээ өөр хүнийг бодоод бгаам бна тэ. гэхдээ тэвчээд л, ухаан заагаад. хэцүү л юм, гэхдээ тэвчих хэрэгтэй л дээ мэдээж. мэдээж. мэдээж...
Tevchih heregtei tee? Ugue, uuriiguu tiim zuilees avaad l garah heregtei
ReplyDeleteyeah.
ReplyDeletehehe gaihlaa shd yu bolood yavchihvaa geed :p
ReplyDelete