"...Үнэхээр л чи дайснаа дийлье өрсөлдөгчөө ялъя гэж бодож байгаа бол, түүнийг гудамжинд барьж авч зодох биш, хэл амаар доромжлох биш, гэрт нь очиж дээрэмдэж дээрэлхэх биш зүгээр л түүнийг цус гаргалгүй үхэх боломж хүстэл нь сайхан амьдарч, чадалтай хангалуун бай л даа. Бидний үзэн ядаад байгаа манай мөнхийн хөрш маань олон улсад хүчээ авч байна аа. Энэ цаг мөчид бид Хятадыг хачин их судалж, тэдний улс төр, эдийн засгийн бодлого ямар байна, тэдний дипломат чиг хандлага ямар байна, тэдний амьдралд ямар ахиц гарч байна, бид монголчууд хятадаас ямар туршлагаас нь санаа авч болохоор байна, магадгүй техник технологийн эсвэл магадгүй ойжуулах, моджуулах, агаарын бохирдолыг бууруулах талаар ч юм уу нэгэнт манай авдранд байхгүй юм чинь хөрш айлын тогооноос жаахныг үнэрлэж яагаад болохгүй гэж, туршлага санааг нь хуулах газар нь хуулж, өөрчлөх газар нь өөрчилж байгаад гэр орноо өөд нь татаж болмоорсондоо.
Эцэст нь даяршлагдан байгаа хавтгай дэлхийд амьдарч байгаа энэ цаг мөчид өөрийн соёлыг бусдад таниулж, бусдын соёлыг хүндэтгэн, бусадтай эвтэй байхыг хичээх нь бидний хэл соёлоо, тусгаар байдлаа, эрх чөлөөгөө хадгалан үлдэх эцсийн гарц байж болох юм."
Эцэст нь даяршлагдан байгаа хавтгай дэлхийд амьдарч байгаа энэ цаг мөчид өөрийн соёлыг бусдад таниулж, бусдын соёлыг хүндэтгэн, бусадтай эвтэй байхыг хичээх нь бидний хэл соёлоо, тусгаар байдлаа, эрх чөлөөгөө хадгалан үлдэх эцсийн гарц байж болох юм."
[http://greentara.miniih.com]
2 орчим жилийн өмнө хажууд байранд бялууны дэлгүүр ажиллуулж амьдардаг байсан 2 хятадыг гэрт нь шатаагаад алсан байсан. Тэгэж бүлэглэж хүн амьтан алж талж явахаар татсан тамхиныхаа ишийг хаяж сураад, ганц ч болсон мод тариад, сурч боловсроод, буцаж ирээд эх орноо xөгжүүлээсэй... Xөгжүүлцгээе!
Сайхан нийтлэл бас уриалга.
ReplyDelete"Өөрийнхөө толгой дээрхи бухлыг бусдынхаас урьтаж харцгаая!" SayFrank
RT "Өөрийнхөө толгой дээрхи бухлыг бусдынхаас урьтаж харцгаая!"
ReplyDeleteБи бас Хятадуудын, өөр Монголоос илүү хөгжингүй орнуудын талаар ингэж боддог. Өөрсдөө илүү амжилт гаргаж чадахгүй байж гаргаж чадаж бгаа нэгнийг харааж зүхэж суувал хичнээн тэд бидний өвөг дээдсийн мөнхийн дайсан бсан ч бид өөрсдийгөө л мунхралын ангал руу түлхэж бна гэсэн үг. Хятад хүмүүсийг өмөөрч хамгаалж бгаа юм биш гэхдээ үнэхээр хэн нэгэнд тэгтлээ дүргүй бол зүгээр илүү байх нь олж авч чадах хамгийн том амжилт.
ReplyDelete