Хүн зорилготой байж байж, тэрэндээ хүрэх гэж тэмүүлнэ. Гэтэл надад ямар ч зорилго тэмүүлэл гэж юм байхаа больчихож. Өдөр хоног, цаг минут секунд яваад л байдаг. Өглөө босоод гэрээсээ гараад алхана, хэдэн цагийн хичээлд сууна, нэг л мэдэхэд шөнө болоод бөөн бодол болоод орондоо хөрвөөгөөд хэвтэж байх юм. Ингэж амьдармааргүй байна, миний амьдрал яг л нэгэн хэвийн, цэвэрхэн татсан зураас шиг өнгөрөөд байгаа юм шиг...
Мэдээж ш дээ, би энэ жижиг өрөөндөө өөрийнхөө жижиг ертөнцийг бүтээчихээд тэндээ бүгчихээд гарахгүй байгаа юм чинь! Тиймээс одоо тэр ертөнцөөс жоохон ч гэсэн цухуйх хэрэгтэй! Тэгэж байж л, шинэ зүйлтэй учирна; шинэ зүйлээс шинэ зорилго, шинэ санаа үүснэ! Тэгээд тэр олон зорилгод хүрэхийн тулд өдөр бүрийг үр бүтээлтэй харамсхааргүй өнгөрөөнө!
Миний тэр жижигхэн ертөнц-д "болохгүй байна", "хүсэхгүй байна" гэсэн үгнүүд дэндүү олон юм байна. Гэтэл хэн нэгэн хүн намайг унтаж байх хооронд болгох гээд намайг xүсүүлэх гээд гүйж байхгүй нь ойлгомжтой! Тиймээс би биш бол өөр хэн гэж? Бас одоо биш бол хэзээ гэж? Миний хамгийн их хэрэглэдэг үг "маргааш" гэж... Одоо гээд л босохгүй бол, хөдлөхгүй бол хэзээ ч босохгүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй!
Бас өөрөөсөө бусдын төлөө дэндүү их боддог тэр ертөнцөд! Тэр юу гэж бодож байгаа бол, бодсон бол, намайг тэгсэн гээд бодчихсон болов уу, ингэчихвэл юу гэж бодох бол гээд л... Хэн нэгнийг бодохоосоо өмнө өөрөөсөө "Би зөв юм хийж байна уу?" гээд асуучих хэрэгтэй! Хэрвээ л би зөв юм хийж байгаа бол бусдад таагүй санагдаж, бусдыг гомдооно гэж үү?
*Өөрчлөлт хийнэ гэдэг өөрийгөө өөрчилж байна гэсэн үг биш, энийг өөрийгөө тэлж байнаа ойлгочих хэрэгтэй хэрэгтэй!
миний толгой ч мөн адил дүүрэн бодол...
ReplyDeleteгэхдээ би бас тэлнэ ээ.