Хамаг бүгдээр чамайг харааж нулимж байвч тэнгэр шиг бай
Хамгийн сайн хүмүүс гэж хашгирч ерөөж байвч тэнгэр шиг бай
Тэвчээр барагдаж нөхөд чинь орхивч тэнгэр шиг бай, мөнхөд амгалан
Тэргэнд суулгаж алтан титэм өмсгөвч тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг...
Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч
Хан тэнгэр нурчихаагүй цагт бүү зов
Гүтгэж доромжилж бахаа ганц хангавч
Гүн тэнгэр хэмхрээгүй цагт бүү ай
Өвчин зовлонд нэрвэгдэж тартагтаа тулавч
Өнө мөнхийн тэнгэр шиг бай, чи ялна
Өрөөл бусдад тоогдохоо байж мартагдавч
Өндөр тэнгэр чинь цэлийж буйг бүү март
Яг л амьдрал чинь дуусаж явах замгүй болсон ч
Яадгаан алдалгүй хүлээ, тэнгэр шиг бай
Яруухан санаа мөхөсдөж хулгай зэлгийд өртсөн ч
Ядмагхан амьтдыг бүү тоо, тэнгэр шиг бай
Олз омог чамд үүдээ хаасан ч тэнгэр шиг бай
Олон түмэн нүүрээ буруулсан ч тэнгэр шиг бай
Одод гялалзаж наран саран ээлжлэх цагт
Орчлон дээр аавын хүү шантрах есгүй
Уур омог урин мунхгийг мартаж тэнгэр шиг бай
Уйтан хорвоогоос илүү гарч жигүүрээ дэлгэ
Цөхрөл чамайг багалзуурдаж цөлийн чоно шиг болгосон ч
Цөс ихтэй хүний үр гэдгээ бүү мартаарай
Цорын ганц хүү минь бас охид минь, хүүхдүүд минь
Цохилж ирэх үйлийн үрээс бүү зугт, бүү ай
Хувь заяатай ямагт эвлэрч тэвчээртэй бай
Хуучин цагийн мэргэд хүлээж сурсан юм шүү
Орох оронгүй болсон цагтаа орчлонг бүхэлд нь олно чи
Онцлох нөхөргүй болсон цагтаа хүнийг бас ойлгоно чи
Аз жаргал ирнэ, гэвч удалгүй алга болдог юм
Аюул зовлон тохионо, гэвч төдөлгүй арилдаг юм
Жамаараа ертөнцөд юм бүхэн өдөр шөнө шиг ээлжилнэ
Жаргал зовлонгийн алинд ч мөнх тэнгэр шиг бай
Атаатан түмэндээ мууг үйлдэвч хариуд нь сайныг бүтээ
Ариун сэтгэлийн нугад буяны цэцэгс дэлгэрдэг юм
Ямагт чиний зөв байх албагүй ээ, сайтар тунгаа
Ярьж, хэлэх, хөдлөх бүхнээ өөрөө хяна, сэтгэ
Хүсэл бүхэн биелэх албагүй, чандалж хорь
Хүрэхийн эцэсгүй тэнгэр шиг бай, үнэнийг тэмтэр!

[O.Дашбалбар]
No comments:
Post a Comment